Arkeologen.минийх.ком ®

.::Бид тa бүxэнд мaш иxийг үзүүлэx бoлнo::.

Хайрын тухай шүлгүүд

2011-11-28 23:28

 
Чи минь бусдад жирийн нэгэн ч
Наддаа харин бусдаас онцгой,
Чи минь бусдад олны нэг ч
Надад харин цорийн ганц...

****


Тэнгэрт хос гэрэлтэх одод бий
Тодоос тод цагаан өнгийн тэр л од нь чиний минь
Холоос чамайг хайрлах гэж харвасан
Хоёрхон алтан шаргал одны нэг нь минийх

****

 Чи наддаа байгаа болохоор
Тэнгэрээс би од гуйхгүй
Чи минь наддаа байгаа болохоор
Тэнгисээс би сувд гуйхгүй
Амьдралдаа бүтээж болох хамгийн том бэлэг болохоор
Олж болох хамгиин ховор эрдэнэ учраас
Бурханаас надад өгсөн хамгийн том бэлэг учраас
Бусдаас би юу ч гуйхгүй

****

Зүрх минь нэг л үг хэлэх мэт цохилдог
Зүүгээр биш орилох мэт байдаг
Заримдаа бүүр цээжнээс минь цөмрөх шиг л болдог
Зөвхөн зүрхийн хөдөлгөгч агуу хүч нь чиний минь нэр

Болиулы гээд оролдсон ч дийлэхгүй
Бурхан ирээд хэлсэн ч нэмэргүй
Бор зүрх минь улаан болтол цохилно
Байгалиас биш чиний минь л хүч ингэж чадсан

Дэндүү хайрандаа заримда дэлбэрчихвий айна
Дуу аялаж хаяа нэг тайвшруулна
Догдолж гэгэлзсэн зүрх минь
Дугай сугаад байвал бүүр зогсчино

Томоогүй тэвчээргүй энэхэн улааныг минь (Зүрх)
Тайтгаруулуулж тайвшруулж аргадах тэр л дүр
Төмөрхирнээ өвтгөдөггүй хадасаар
Томоос том зүрхэнд минь хадагджээ


****


Шүлэг болгоны мөртөөс их
Шиврэн орох бороон дуслаас их
Шөнө гарах оддын тооноос их
Шингэх нарны туяанаас их Чамдаа Би Хайртай


****


Zurhend assan galiig usaar ch yahan untraahav
Zuudend irsen chamaigaa sereed ch yahan marthav
Usan deer gal durelzen, astal durlasaan chamdaa
Tsasan deer tsetseg delbeelen urgatal hairlanaa chamaigaa

****

Би чамдаа хайртай болохоор өдөр хоног солигддог
Би чамдаа хайртай болохоор өвөл цас ордог
Би чамдаа хайртай болохоор далайн ус давалгаалдаг
Би чамдаа хайртай болохоор долоон бурхан од байдаг
Би чамдаа хайртай болохоор тэнгэрт од түгдэг
Би чамдаа хайртай болохоор талын цэцэгс ургадаг
Би чамдаа хайртай болохоор хайрын түүх бий болсон
Би чамдаа хайртай болохоор хорвоо ертөнц эргэдэг
Би чамдаа хайртай болохоор улаан сарнай ургадаг
Би чамдаа хайртай болохоор уянгын дуу бий болсон
Би чамдаа хайртай болохоор энэхэн бие минь байдаг
Би чамдаа хайртай болохоор энэ хорвоо ертөнц бий болсон

Ангилал : ◘ Xaйp дypлaл◘ | Нийтэлсэн : admin | Уншсан (489) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. goe shuleg bn :
    2011-12-02 17:42

    goe shuleg bn amjilt!!! :D

Сэтгэгдэлийн тоо : 1

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл